Бид 2012 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд цутгамал болон төмөр бетон арагт бүтээцэн барилга барих, цахилгаан шугам сүлжээний дотор гадна угсралт, халаалт, салхивч, цэвэр бохир усны шугам сүлжээний дотор гадна угсралт, зам талбайн тохижилтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна.
Манай компани нь барилгын инженер техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчин, багаж техник тоног төхөөрөмж, машин механизмаар бүрэн хангагдсан.

Цаашид орчин үеийн шинэ технологид тулгуурлан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга байгууламжийг барьж ашиглалтад өгөх, зах зээл дээр өөрийн онцлогтой бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

2020-2021 онд Баянзүрх дүүрэг, Жуковт байрлах "CENTURY APARTMENT" хотхоны төслийн барилгын ажлыг хэрэгжүүлж байна.

2-5 давхарын зураг

6-8, 13-16 давхарын зураг

9-12 давхарын зураг

Үйл ажиллагааны үндсэн чиглэл
ЗТБХБЯ-ны барилга угсралтын тусгай зөвшөөрөл БУ16-1377/15

-Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

-Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил /1-16 давхар хүртэл Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил

-Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

-Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2012 оноос хойш хийж гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй ажлууд:

 

  • 2013 онд Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 хороололд “KOREA BELL MART” дэлгүүрийн барилга
  • 2015 онд Баянгол дүүрэг, 9 хороонд авто машин дулаан зогсоол, үйлчилгээтэй 17 айлын орон сууцны барилга
  • 2016 онд Баянзүрх дүүрэг, 20 хороонд авто машины дулаан зогсоол, үйлчилгээний талбайтай 66 айлын орон сууцны барилга
  • 2017-2019 онд Баянзүрх дүүрэг, 16 хороонд 231 айлын “ОФИЦЕР ТАУН“ хотхон
  • 2020-2021 онд Баянзүрх дүүрэг, 5-р хороонд 282 айлын “CENTURY APARTMENT” төслийг хэрэгжүүлэн бүтээн байгуулж байна.

Бид Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмэрээ оруулж цаашид томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Офицерт байрлах "ОФИЦЕР ТАУН 1"

Офицерт байрлах "ОФИЦЕР ТАУН 2"

Хорооллын эцэст байрлах байр

ФЭЙСБҮҮК ХАЯГ: www.facebook.com/Century Apartment

ИМЭЙЛ ХАЯГ: monkor@monkor.mn

УТАС: 11-462-990, 9000-1420, 9000-1430