Төмөр замын тээвэр нь хуурай замын хамгийн хямд, түргэн шуурхай, байгаль орчинд ээлтэй, цаг уурын нөхцөлөөс үл хамаарах, найдвартай тээвэр ложистикийн үйлчилгээ бөгөөд бид олон улсын төмөр замын сүлжээг ашиглан БНХАУ, ОХУ-аар дамжуулан төмөр замын болон холимог тээврийн үйлчилгээг үзүүлдэг.
Манай компани Монгол, Солонгос, Хятад, Орос, Япон, Хонгконг болон Европын улсуудын төмөр замууд болон зуучийн компаниудтай нягт хамтран ажиллаж төмөр замаар дээрх улсуудын нутгаар тээвэрлэгдэх ачаа тээврийг амжилттай зохион байгуулж байна. Тээвэрт яваа вагон, чингэлэгт тасралтгүй хяналт тавьснаар бид үйлчлүүлэгчдийг мэдээллээр шуурхай хангаж, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг.
Ялангуяа Монгол Солонгос хоёр улсын хооронд гадаад худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүний бизнесийн ачаа барааг 20 ба 40 тонны чингэлэгээр импорт болон экспортын тээврийн үйлчилгээг хийж гүйцэтгэх мэргэшсэн туршлагатай.