МОНКОР КАРГО

1999 оноос эхлэн Монгол Солонгос хоёр улсын хооронд иргэд аж ахуйн нэгжүүдийн их болон бага хэмжээний ачаа барааг цуглуулан агаар болон контейнэрээр тээвэрлэж гаалийн үйлчилгээг давхар гүйцэтгэн харилцагчийн гарт хүргэн ажиллаж байна.

ГАЗРЫН ТЭЭВЭР

Хэрэв та овор хэмжээ болон жин ихтэй ачаа барааг тээвэрлүүлэх хэрэгцээ гарсан бол газрын тээврийн үйлчилгээг санал болгож байна. Төмөр замын тээврийн давуу тал:
ХЯМД
Тээвэрлэх зай хол байх тусам тээврийн зардал багасна.
НАЙДВАРТАЙ
Бараа бүтээгдэхүүнд аливаа эвдрэл, гэмтэл гарах эрсдэл бага.
ХЯМД
Их хэмжээний ачаа барааг хол зайд тээвэрлэх хамгийн оновчтой тээврийн төрөл.
ИМПОРТ
Сар болгоны 10-н болон 20-нд Солонгос улсаас 10-14 хоногийн хугацаанд чингэлэг тээвэр Улаанбаатар хотод ирнэ.

АГААРЫН ТЭЭВЭР

Хэрэв та өндөр үнэтэй, эмзэг, овор хэмжээ багатай ачаа барааг тээвэрлүүлэх хэрэгцээ гарсан бол агаарын тээврийн үйлчилгээ хамгийн оновчтой шийдэл болох юм.  Агаарын тээврийн давуу тал:
ШУУРХАЙ
Ачаа барааг хамгийн богино хугацаанд тээвэрлэх сонголт.
НАЙДВАРТАЙ
Бараа бүтээгдэхүүнд аливаа эвдрэл, гэмтэл гарах эрсдэл бага.
ҮР АШИГТАЙ
Өндөр үнэтэй, бага хэмжээний бараа тээвэрлэхэд тохиромжтой.
ЭКСПОРТ
7 хоногт 1 удаа Лхагва гарагт Улаанбаатараас хөөрч Инчеон хотод бууна. Агаарын илгээмжийн бүртгэл нь тухайн 7 хоногийн Даваа гарагийн 13:00 цагаас өмнө хийгдсэн байхад болно.
ИМПОРТ
7 хоногт 2 удаа Лхагва болон Пүрэв гарагт Инчеон хотоос хөөрч Улаанбаатар хотод бууна. Агаарын илгээмжийн бүртгэл нь тухайн 7 хоногийн Даваа гарагийн 13:00 цагаас өмнө мөн Лхагва гарагийн 13:00 цагаас өмнө хийгдсэн байхад болно

ТӨМӨР ЗАМЫН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР

Бид олон улсын төмөр замын сүлжээг ашиглан БНХАУ-аар дамжуулан төмөр замын болон холимог тээврийн үйлчилгээг үзүүлдэг.Төмөр замын тээвэр нь хуурай замын хамгийн хямд, түргэн шуурхай, байгаль орчинд ээлтэй, цаг уурын нөхцөлөөс үл хамаарах, найдвартай тээвэр ложистикийн үйлчилгээ юм. Тээвэрт яваа вагон, чингэлэгт тасралтгүй хяналт тавьснаар бид үйлчлүүлэгчдийг мэдээллээр шуурхай хангаж, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг.

Таны ачаа ямар ч овортой, хэтрүү жинтэй байсан ч манай компанийн төмөр замын инженерийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг баг ачилтын төрлийн техник, инженерийн зураг төслийг боловсруулж төмөр замаар тээвэрлэх тушаал, бичиг баримтыг бүрдүүлэн төмөр замын дүрмийн дагуу аюулгүй, бүрэн бүтэн тээвэрлэх ажлыг байнга зохион байгуулдаг.
Ялангуяа Монгол Солонгос хоёр улсын хооронд гадаад худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүний бизнесийн ачаа барааг 20 ба 40 тонны чингэлэгээр импорт болон экспортын тээврийн үйлчилгээг хийж гүйцэтгэх мэргэшсэн туршлагатай.

ХОЛБОО БАРИХ

МОНГОЛ УЛС ДАХЬ ХАЯГ
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, К6 байр, 01 тоот
(+976) 11462990, (+976) 91952300

СОЛОНГОС УЛС ДАХЬ ХАЯГ
서울특별시 중구 을지로40길 18 1층 -몽코르카고 ( 광희동1가 )
010 8847 7747