СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тавигдаж буй ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх эхний шалгаруулалт юм.
Шалгаруулалтыг Хүний нөөцийн ажилтан болон нэгжийн удирдлагууд хийнэ. Хэрэв та анкетын сонгон шалгаруулалтыг эхний байдлаар хангасан бол Хүний нөөцийн ажилтан 1-р шатны ярилцлагыг товлох болно

1-Р ШАТНЫ ЯРИЛЦЛАГА

Уг ярилцлагыг хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны нэгжийн удирдлага хамтран хийнэ. Ажлын байрны онцогоос хамаарч 1-2 удаагийн ярилцага хийх боломжтой.
Ярилцлагын үе шатны шийдвэрийг Хүний нөөцийн менежер нэгжийн удирдлагатай хамтран гаргаж танд 3 хоногийн дотор ажилд авсан бол цахим болон утсаар  хариу  мэдэгдэнэ.

2-Р ШАТНЫ ЯРИЛЦЛАГА

Ярилцлагыг хүний нөөцийн удирдах ажилтан болон ажлын байрны  онцогоос шалтгаалан захиралтай эсвэл тус ажлын байрны удирдах ажилтантай  уулзалт товлоно.
Ярилцагын үе шатны шийдвэрийг Хүний нөөцийн ажилтан ярилцлага хийснээс хойш ажлын  3 өдөрт багтаан танд мэдэгдэнэ.

АЖЛЫН САНАЛ ХҮРГҮҮЛЭХ

Сонгон шалгаруулалтын өмнөх үе шатууд явагдаж дууссанаар компанийн Хүний нөөцийн ажилтан, удирдлагууд ажлын 3 өдөрт багтаан нэгдсэн шийдвэр гаргана.
Хүний нөөцийн ажилтан танд эцсийн шийдвэрийг танилцуулна.